БНХАУ-аас гадна коронавирусийн халдварын 780 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-аас гадна коронавирусийн халдварын 780 тохиолдол бүртгэгджээ

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдвар даваа гарагийн өглөөний байдлаар БНХАУ-аас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ.

Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэний дунд Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцон дээр байсан 355 хүн багтсан байна.

Мөн Сингапурт 75, Хонконгт 57, Тайландад 34, БНСУ-д 29, Малайзад 22, Тайваньд 20, Герман, Вьетнамд 16,  Австрали, АНУ-д 15, Францад 12 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ Макаод 10, Их Британи, АНУ-д 9, Канадад 7, Энэтхэг, Филиппин, Италид 3, ОХУ, Испанид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финлянд, Швед, Шри Ланка, Египетэд тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконг, Япон, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.

                                                                                                                  Эх сурвалж: NHK