“Diamond Princess” хөлгөөс АНУ иргэдээ авлаа

“Diamond Princess” хөлгөөс АНУ иргэдээ авлаа

Өнөөдрийн байдлаар “Diamond Princess” аялалын хөлөг дээр вирусийн халдвар авсан зорчигчид болон багийн хүмүүсийн тоо 355-д хүрээд байна. Өнгөрсөн Даваа гаригт усан онгоцыг Токиогийн ойролцоох Йокохама боомтод ирэхэд нь хөл хорио тогтоосон ба хөлөг дээр нийт 3711 хүн байгаа юм.

Харин өнөөдөр АНУ-ын иргэдийг тус улсын засгийн газрын онгоцонд шилжүүлэн өгчээ.

АНУ-ын иргэд Даваа гарагийн өглөө хамгаалах хүчний автобусаар онгоцны буудал руу явцгаасан байна. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр АНУ-ын 380 орчим иргэн онгоцонд байжээ.

АНУ-ын засгийн газар буцаж ирсэн иргэдийг 14 хоногийн хорио цээрийн дэглэмд оруулахаар төлөвлөж байна.

Бямба гарагт Канадын Гадаад харилцааны яамнаас иргэдээ авахаар чартерийн нислэг үйлдэнэ гэж мэдэгдсэн бөгөөд хоёрдугаар сарын эхээр хөлөг онгоцонд 255 канад хүн байсан байна. Цаашид Австрали, Итали, Хонконг, Тайванийн эрх баригчид мөн чартерийн нислэгийг Япон руу илгээхээр бэлтгэж байна.

                                                                                                                   Эх сурвалж:NHK