БНСУ-ын хилээр их хэмжээний маск гаргахыг завдсан этгээдийг саатуулжээ

БНСУ-ын хилээр их хэмжээний маск гаргахыг завдсан этгээдийг саатуулжээ

Хоёрдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагийн үед БНХАУ-ын нэгэн иргэн их хэмжээний маск нөөцлөн Шанхай руу нисэхээр явж байгаад Инчоны онгоцны буудал дээр саатуулагджээ .

Тэрээр Сөүл хотын Мёндунд байрлах нэгэн эмийн сангаас худалдан авсан 2,285 ширхэг маскыг өөрийн аяллын цүнх болон цаасан хайрцаганд хийж гаальд мэдүүлэлгүй хилээр гаргахыг завдсан байна.

БНСУ-ын гаалийн ерөнхий газраас сүүлийн үед коронавирустэй холбоотойгоор гадаад иргэд Солонгос улсын хилээр маскыг их хэмжээгээр гаргах болсныг мэдээлсэн байна. 

Энэ сарын 6-наас 12-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийж одоогийн байдлаар хууль бусаар их хэмжээний маск хилээр давуулахыг оролдсон 72 тохиолдолыг илрүүлж 720,000 мянган маскийг хураан авсан байна. Эдгээр маскнуудыг бүгдийг нь БНХАУ-руу явуулах гэж байсан нь тодорхой болжээ. Түүнчлэн хилээр их хэмжээний маск авч гарахыг оролдсон иргэд хил гаальд авч гарах маскны бодит тоогоо худал мэдүүлэх тохиолдол ч гарч байгаа аж.

Гаалийн ерөнхий газраас маск их хэмжээгээр гаргахыг оролдсон этгээдүүдийг маскны хомсдолтой байгаа БНХАУ-д зарж борлуулан ашиг олох зорилготой байсан хэмээн үзэж байгаа аж. Мөн гаалийн ерөнхий газраас цаашид маск их хэмжээгээр хилээр гаргах гэсэн оролдлого болон интернетэд их хэмжээгээр борлуулах зар тавьж, сурталчилж байгаа этгээдүүдийг үргэлжлүүлэн шалгахаа мэдэгдсэн байна.