ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад ирээд байна. Түүнийг өнөөдөр /2024.09.03/ Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авна гэх мэдээлэл байгаа юм. Мөн В.Путины хамгаалалт өндөр байгаа бөгөөд төрийн ордонд орж түүний талаар сурвалжилга бэлтгэх сэтгүүлчдээс коронавирусын шинжилгээ авна гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл Сүхбаатарын талбайн орчмын өндөр барилгууд дээр гал зэвсэг, дурантай олон тооны хүмүүсийг байршуулсан байна. Бид үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байна.