Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, хувь хүний хувийн мэдээлэлд халдаж бусдын данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг цагдаагаас өнгөрөгч шөнө /2024.09.10-11/ баривчилжээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийн ард банк, иргэний бүртгэлийхэн байдаг гэх хардалтыг баталсан ноцтой асуудал байгаа бололтой.
Учир нь баривчлагдсан бүлэг хүмүүсийн дунд гол зохион байгуулагч гэх Хаан банк, Голомт банк, Төрийн банкны 8 ажилтан, Улсын бүртгэлийн газрын 7 ажилтан байгаа гэдэг мэдээлэл байна.
Тэдгээрийн оролцоотой хувь хүний хувийн мэдээллийг олж аван, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлддэг байжээ. Хэргийн зохион байгуулагч нараас их хэмжээний мөнгө, үнэт эдлэл хураасан гэнэ.