Энэ долоо хоногийн "Баасан гариг"-т хөдөө, орон нутаг руу гарах замуудыг хаах уу

Энэ долоо хоногийн "Баасан гариг"-т хөдөө, орон нутаг руу гарах замуудыг хаах уу

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Цагаан сарын баярын үеэр хөл, хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хотоос хөдөө, орон нутаг руу орох, гарах замыг хаана” гэж мэдэгдсэн. Тэрбээр хаах шийдвэр хараахан гараагүй ч хаахаас өөр аргагүй. Хуралдаж байж эцсийн шийдвэр гарна гэсэн билээ.

Тэгвэл замуудыг энэ долоо хоногийн баасан гаригаас хааж магадгүй гэх албан бус мэдээлэл байна. Учир нь коронавирусийн халдвараас хамгаалж замуудыг хаахаас өөр аргагүй гэж Нийслэл болон Улсын онцгой комиссын гишүүд үзэж байгаа аж.

Мөн Онцгой байдал, Тээврийн цагдаагийн албаныхан уг ажилд бэлтгэлтэй байгаа гэх мэдээлэл байна. Цагаан сарын битүүний өдөрх энэ сарын 24-ны өдөр буюу ням гаригт таарч байна. Харин шинийн гуравны өдөр буюу бүх нийтийн амралт энэ сарын 26-нд дуусч иргэд ажилдаа орох юм.

Иймд сар шинийн битүүнийн өдрөөс өмнө Улаанбаатар хотоос гарах замыг хааж шинийн гуравны өдөр нээж магадгүй нөхцөл байдалтай байгаа аж.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн ахмад Ш.Анхтуяа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ ард иргэд маань мэргэжлийн байгууллагууд, төр засгийн сануулга зөвлөмжийг хүлээж авахгүй өргөн дэлгэр золголт хийж, мөн дээрээс нь “Covid-19”-ийн дэгдэлт буурахгүй улам өсөөд, манай улсад сэжигтэй тохиолдол нэмэгдээд байгаа энэ үед  хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч магадгүй байна.

орон нутгийн замыг хаахаар болбол хэсэгчилж хаахгүй, бүх замуудыг хаана. Ерөнхийдөө сар шинийн өдрүүдэд Улаанбаатараас орон нутаг руу гарах, орон нутгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнүүдийг бүрэн зогсооно гэсэн үг" хэмээн ярьжээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө