Г.Занданшатар: Амны хаалтын түүхий эдийг Туркаас татах талаар ярилцаж байна

Г.Занданшатар: Амны хаалтын түүхий эдийг Туркаас татах талаар ярилцаж байна

Өнөөдөр/2020.02.18/ УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцлаа. Энэ үеэр тэрээр “БНХАУ-аас амны хаалтын түүхий эд импортлох боломжгүй байна. Иймд Бүгд Найрамдах Турк улсаас хангах талаар тус улсын Элчин сайдтай ярилцаж байна. Улаанбаатар-Истанбулын хооронд шууд нислэгтэй болсон. Иймээс түүхий эдийг оруулж ирэхэд илүү амар болно гэж бодож байна” гэлээ.

Харин хуралд оролцож буй амны хаалт үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл “Амны хаалтын түүхий эд 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн.

Гэтэл төрөөс үнэ нэмэхийг буруутгаж байна. Тээвэрлэлт хожимдож, Тяньжин, Эрээнд саатан цаг алдаж байна. Амны хаалтын түүхий эдийг гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх хүсэлтээ 14 хоногийн өмнө тавьсан ч одоо хүртэл хариу өгөөгүй. Амны хаалтын түүхий эдийн хувьд машинд таарах, таарахгүй гэж бий. Иймд Туркээс татах түүхий эд манай машинд таарах уу гэдэг нь чухал” гэсэн юм. Маргааш болох УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавирусийн халдварын эрсдэлийн талаар ярилцах юм байна.