Хөвсгөл аймагт ойн түймэр гарч, 225 га талбай шатжээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарч, 225 га талбай шатжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн нь www.icc.mn сайтад мэдэгджээ. Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 26-ны өдрийн 16.20 цагт ГТТГ-аас онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, есдүгээр сарын 15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 225 га талбай өртжээ.