Дорнод аймагт 3200 га талбай галд өртөж, шатжээ

Дорнод аймагт 3200 га талбай галд өртөж, шатжээ

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Тамсаг булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 13:12 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчдыг хээрийн түймрийг унтраахаар ажиллаж унтраасан. Уг түймэрт 3200 га хээрийн талбай өртөж шатжээ.