Коронавирусийн халдвар авсан хүний тоо 75 мянгад хүрчээ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 75 мянгад хүрчээ

Өнөөдөр/2020.02.19/  өглөөний байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 1900-р нэмэгдэж 75213-д хүрчээ. Мөн нас барсан хүний тоо 124-р нэмэгдэж 2010-д хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 1911-р нэмэгдэж 14623 болжээ.

Дэлхийн олон улс коронавирусийн халдварын тархалтад санаа зовнисоор байна. Францын Эрүүл мэндийн сайд өчигдөр халдварт өвчний тархалтын эрсдэл өндөр байгааг анхааруулсан. Япон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд “Diamond Princess” хөлөг онгоцонд халдвар авсан хүний тоо 542 болжээ. Мөн ДЭМБ-аас халдвар гараагүй улс орнуудыг бэлэн байдалд байхыг анхааруулсан байна.