“Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

“Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

 АТГ-аас 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 120 гомдол хүлээн авч шалгасан байна. Эдгээр хэргээс хоёрдугаар сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Үүнд “Жаст” ХХК-ны захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргүүд багтаж байгаа юм.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох хэрэг зэрэг олны анхаарлыг татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүлсэн байна. 

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас “хянагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө