Н.Энхболд: Орон нутаг руу гарах, орох хөдөлгөөний замыг хаах асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна

Н.Энхболд: Орон нутаг руу гарах, орох хөдөлгөөний замыг хаах асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна

-ХӨЛ, ХОРИО ТАВИГДСАНЫ ДАРАА БЯМБА ГАРИГТ
ХИЧЭЭЛЛЭНЭ -

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн хөл, хориог дөрөвдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.

Энэ талаар Улсын онцгой комиссын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарлаж шинжилгээ, ажиглалт хийсэн. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа. Манай улсын хийсэн судалгаагаар ч мөн уг халдвар орж ирэх эрсдэл их өндөр байна.

Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.03.30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй. Хичээлүүд телевизээр болон онлайнаар үргэлжлэн явагдах болно. Хорио тавигдсаны дараа бямба гаригуудад хичээллэж хичээлээ нөхнө. Мөн энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүдийн хичээлийг хэрхэн зохицуулах, шалгалтад нь хэрхэн бэлдүүлэх асуудлыг тусгайлан ярьж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад

-Улаанбаатараас орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар руу гарах замыг хаах асуудлыг Засгийн газар ярьж байна уу?

-Одоогоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна. Цагаан сар хүртэл тодорхой хугацаа байна. Нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийгээд энэ асуудлыг ярина. Зарим аймгууд замаа хаах шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. Гэхдээ аймгууд дангаараа ийм шийдвэр гаргаж болохагүй. Зам тээврийн сайдтай зөвшилцөж байж шийддэг.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө