Цэцийн дарга Г.Баясгалан "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хууль”-ийг хүчингүй болгож "Ерөнхийлөгчийг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгоно" гэх заалтыг өөрчлөх нь

Цэцийн дарга Г.Баясгалан "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хууль”-ийг хүчингүй болгож "Ерөнхийлөгчийг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгоно" гэх заалтыг өөрчлөх нь

Үндсэн хуулийн 30.2-т заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтаас Зөвхөн нэг удаа” гэснийг хасахаар хуйвалдаж буй тухай яриа улс төрийн хүрээнд гарч эхлэв.

-ҮХЦ “ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАМААР "ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НЭГ УДАА СОНГОНО" ГЭХ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ -

Энэ бол өнөөдөр ч биш аль эртнээс яригдсан яриа. Энэ талаар ажиглагч А.Батболд "Өдрийн сонин"-ы өчигдөр /2024.09.24/-ийн дугаарт бичихдээ “Аль ч талаасаа Үндсэн хуульд халдсан, хууль бус, хамгийн гол нь парламентын засаглалд халтай уг үйл ажиллагааг хэн, хаагуур, хэрхэн гүйцэтгэх нь тодорхой бус байгаад байсан юм. Тэр тодорхой болжээ. Гүйцэтгэгчээр нь Үндсэн хуулийн Цэц өөрөө тодорчээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан дээгүүр, доогуур гүйгээд байгаа дуулдаад л байсан. Яригдаад л байв. Тэгж тэгж, Үндсэн хуульд “халдах” аргаа олсон бололтой.

Үндсэн хуулийн Цэц “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хийхээр болжээ.

Гэтэл дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар дамжиж Үндсэн хуулийг өөрчлөхөд хэцүү гэсэн үг.

Тэрчлэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн хориг бий. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 10-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулжээ. Түүнээс хойш дүүрэн таван жил ч болоогүй байна” хэмээн бичжээ.

Ажиглагч А.Батболдын энэхүү мэдээллийг олон нийт мэдэж өөр, өөрийн дүгнэлтийг хийх учиртай гэж үзсэн учраас ийнхүү хүргэж байна.

Түүний бичсэнээс дүгнэвэл, Үндсэн хуульд найман жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглоно гэх заалтыг Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах замаар авч хаях нь. Ингэснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар ч саад, тээггүй болж байна гэсэн үг. Үүний дараа “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилж магадгүй байгаа юм.  Үр дүнд нь одоогийн Ерөнхийлөгч сунаж ажиллах магадлалтай болж байна гэсэн үг.

-ӨӨРЧЛӨЛТИЙГ ГАРДАН ХИЙХ ХҮН НЬ ҮХЦ-ИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН БАЙХ УУ-

Уг өөрчлөлтийг хийх арга нь зөвхөн хуйвалдаан л байна гэдгийг хуулийн салбарынхан эхнээсээ дүгнээд эхэлжээ. Учир нь одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдаар ажиллах байхад Засгийн газрынх нь Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан өдгөө Үндсэн хуулийн цэцийн даргын алба хашиж буй Г.Баясгалан уг өөрчлөлтийг гардаж хийх эзнээр тодорсон байна.

Эл өөрчлөлтийг хийхийн тулд түүнийг эл албан тушаалд томилсон ч байж мэдэх юм. Угтаа бол Үндсэн хуулийг манаж байх хамгаалагч нь Үндсэн хуулийн цэц. Гэтэл энэ зарчим сүүлийн жилүүдэд алдагдаж, энд ажиллах гишүүдийг улс төрчдөөс томилж эргээд тэдэндээ захиалгаа өгч хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон.

Түүний бас нэг жишээ нь энэ болж магадгүй байна. Хэрвээ Цэц өөрөө Үндсэн хуулийн журмын тухай хуулиа Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн хүчингүй болгож байгаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах юм бол иргэд Цэцээс Үндсэн хуулиа хамгаалах шаардлага бодитоор бий болж эхэлж байна гэсэн үг юм. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, үнэт зүйл, үзэл баримтлал ч харшилж байж ч мэдэх юм.

Цэцээс гарсан улс төрийн захиалгат шийдвэрүүдийг эргэн сануулбал,  

  • НЭГ-2020 оны  тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих нь “Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаж байв.
  • ХОЁР- Үндсэн хуулийн Цэцээс “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын төслийг хууль зөрчсөн” гэж үзсэн. Ингэснээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн Д.Гантулгын орыг нөхөх нөхөн сонгуулийг явуулах боломжгүй болж Хэнтийн иргэд УИХ-д төлөөлөлгүй хоёр жил болсон.
  • ГУРАВ-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Цагаан суваргын ордыг хувийн хэвшлээс төрийн мэдэлд авсан.
  • ДӨРӨВ- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-нд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.  Үр дүнд нь “давхар дээл”-тай нэг их олон гишүүнтэй болсон.
  • ТАВ-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон.

Энэ мэт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Ажиглагч А.Батболд “Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуульд ийм байдлаар халдах, Үндсэн хуулиар ингэж тоглох нь тухайн улсад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өнгөт хувьсгалд хүргэдэг гашуун туршлагууд дэлхий дахинд бий.

Хамгийн сүүлд Венесуэлийг хоёр ерөнхийлөгчтэй болгоод хуваачихлаа. Үүнийг Монгол дээр буулгаж чадвал мөн ч амархан, энгийн ойлголтдоо.

Ерөөсөө л монголчууд парламентын хийгээд Ерөнхийлөгчийн засаглалынхан гэж хоёр хуваагдана. Ийм л Үндсэн хууль, эрх зүйт төрийн аминд халдах далд хуйвалдаан эрчээ авсан байна. Ард түмний Үндсэн хуулийг авлигачдаас Ардын намаас хамгаалах цаг ирж байна” гэж дүгнэжээ.