“Diamond Princess” хөлөг дээр гарсан коронавирусийн улмаас 124 хүн нас баржээ

“Diamond Princess” хөлөг дээр гарсан коронавирусийн улмаас 124 хүн нас баржээ

Японд хоёр долоо хоног хөл хорьсон "Даймонд Принцесс" хөлөг онгоцны зорчигчдыг хөлгөөс буулгах шийдвэр өнөөдөр гарсан байна.

Тэдний олонхийг дахин хоёр долоо хоног тусгаарлах юм байна. 3700 зорчигчтой энэхүү хөлөг онгоцон дээрх долоон хүн тутмын нэг нь буюу 542 хүн халдвар авсан байна.

Өнөө өглөөний байдлаар, халдвар авсан хүний тоо 1,800-аар нэмэгдэж 75,134 болсон бол нас барсан хүний тоо 124-өөр нэмэгдэж 2,007 болсныг эх сурвалж мэдээллээ.

Гадаадын зарим шинжээчид Японы засгийн газраас нөхцөл байдлыг ийнхүү зохицуулж байгааг шүүмжилж, онгоцонд байлгах хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ хөлөг онгоцыг үнэлсэн нэг мэргэжилтэн NHK-д мэдээлэхдээ хорио цээрийн зарим арга хэмжээ дутуу байна. Багийн гишүүдэд өөрсдийгөө хамгаалах хангалттай хүчин чадал алга гэж хэлсэн юм.

                                                        Эх сурвалж:NHK




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө