Өмнөд Солонгосд коронавирусийн халдвар авсан хүний тоо 23-аар нэмэгдлээ

Өмнөд Солонгосд коронавирусийн халдвар авсан хүний тоо 23-аар нэмэгдлээ

Өмнөд Солонгос улсад өнөөдөр /2020.02.20/ коронавирусийн халдвар авсан хүний тоо 31-ээр нэмэгдэж, нийт халдварын тоо 81 болсон. Шинээр бүртгэгдсэн 31 тохиодол нь өмнөх долоо хоногт вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүстэй уулзсан мөн нэг арга хэмжээнд оролцсон иргэд байсан аж.

Гэтэл энэ тоо дахин нэмэгдэж шинээр 23 тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор тус улсын халдвар авсан хүний тоо 104, нас барсан нэг тохиолдол байгаа юм. 

Тус улсын Засгийн Газрын мэдээлснээр өчигдөр шинээр илэрсэн 15 тохиолдлын 10 нь коронавирусийн халдвар авсан 61 настай эмэгтэйтэй хамт сүмийн цуглаанд оролцдог байжээ. Харин тус сүмийн пастор “Халдвар тээгч нь 1000 орчим хүнийг хамарсан цуглаанд оролцсон”  гэж хэлжээ. Халдварын тоо цаашид ч өсөх магадлалтай байгааг тус улсын  халдварт өвчинтэй тэмцэх төвөөс мэдээллээ.