Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тоо гурав дахин нэмэгджээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тоо гурав дахин нэмэгджээ

Солонгос улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 52 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт халдварын тоо 156 болсоноор үхэлд хүргэж болзошгүй халдварт өвчин орон даяар тархаж эхэлжээ.

Гуравхан хоногийн дотор  COVID-19 халдварын тоо бараг гурав дахин нэмэгдсэн бөгөөд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь Дегу хотын сүмийн үйлчилгээнээс бүртгэгджээ.

Тодруулбал, шинээр гарсан 52 тохиолдлын 41 нь Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км-ийн зайд орших Дегу, мөн хөрш зэргэлдээ хойд Кёнсонг мужид байна. Сөүл хотод өөр гурван хүн өвчилсөн гэж БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (KCDC) мэдэгдсэн байна.

Дегу хотод халдварын хурд нэмэгдэж, Сөүл хотод хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын зам нь шууд ажиглагдахгүй байгаа тул эрүүл мэндийн ажилтнууд COVID-19 нь орон нутагт хэдийн тархаж эхэлсэн гэж мэдэгджээ.

Эрүүл мэндийн удирдлагууд  Дегу дахь Есүсийн “Шинхэонжи” сүмд явдаг 1,001 гаруй хүмүүсийг шалгаж, шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд орон даяар байрлах 74 салбар салбараа хааж, дагалдагчидаа онлайн хэлбэрээр хандахыг хүсчээ.

Өмнөд Солонгос улсын удирдлагууд тус улсад хурдацтайгаар тархаж буй аюулт вирусийг хяналтаасаа алдах вий гэж болгоомжилж байна. Засгийн газар халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, вирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Дэгу болон хөрш зэргэлдээ Чонгуг хотыг "менежментийн тусгай бүс" болгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж:Korea Times