ТАНИЛЦ: Хэнтий, Төв аймгийн ИТХ-д нэг мандатын зөрүүгээр АН ялсан бол Булган, Орхон аймагт нэг мандатаар ялагджээ

ТАНИЛЦ: Хэнтий, Төв аймгийн ИТХ-д нэг мандатын зөрүүгээр АН ялсан бол Булган, Орхон аймагт нэг мандатаар ялагджээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.10.11/ болж өндөрлөөд байна. Урьдчилсан дүн мэдээгээр АН-ын нэр дэвшигчид Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан бол Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Багахангай гэсэн найман дүүрэгт ялагдал хүлээж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д таван суудал аваад байна. 

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал өчигдөр /2024.10.11/ хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "манай нам найман аймаг, 150 сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулаад байна" гэж мэдэгдсэн. Иймд бид энэ талаар АН-ын албаны хүнээс тодруулж, урьдчилсан дүн мэдээтэй нь танилцсан юм.

Тодруулбал,  энэ удаагийн ИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчид Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий гэсэн долоон аймагт ялалт байгуулж, олонх болсон байна. Харин Булган аймагт 1 суудал, Орхон аймагт 1 суудал, Сэлэнгэ аймагт 2 суудлын зөрүүтэй ялагдсан байна. Тэгвэл ХҮН нам Архангай, Дорнод, Сэлэнгэ аймагт тус бүр нэг суудал авчээ. 

Тухайлбал;

АН-ын ялалт байгуулсан аймаг ба суудлын тоо

  1. Баян-Өлгий аймаг 41 мандаттай - АН 23 суудал, МАН 18 суудал
  2. Говь-Алтай аймаг 29 мандаттай - АН 18 суудал, МАН 11 суудал
  3. Өмнөговь аймаг 35 мандаттай - АН 21 суудал, МАН 13 суудал, бие даагч 1
  4. Сүхбаатар аймаг 29 мандаттай - АН 20 суудал, МАН 9 суудал
  5. Төв аймаг 41 мандаттай - АН 21 суудал, МАН 20 суудал
  6. Ховд аймаг 41 мандаттай - АН 27 суудал, МАН 14 суудал
  7. Хэнтий аймаг 35 мандаттай - АН 18 суудал, МАН 17 суудал

МАН-ын ялалт байгуулсан аймаг ба суудлын тоо

  1. Архангай аймаг 41 мандаттай МАН 28 суудал, АН 12 суудал, ХҮН 1 суудал
  2. Баянхонгор аймаг 35 мандаттай - МАН 23 суудал, АН 12 суудал
  3. Булган аймаг 29 мандаттай - МАН 15 суудал, АН 14 суудал
  4. Говьсүмбэр аймаг 25 мандаттай - МАН 21 суудал, АН 4 суудал
  5. Дархан-Уул аймаг 41 мандаттай - МАН 24 суудал, АН 16 суудал, бие даагч 1
  6. Дорноговь аймаг 35 мандаттай - МАН 27 суудал, АН 8 суудал
  7. Дорнод аймаг 35 мандаттай - МАН 20 суудал, АН 14 суудал, ХҮН 1 суудал
  8. Дундговь аймаг 25 мандаттай - МАН 16 суудал, АН 9 суудал
  9. Завхан аймаг 35 мандаттай - МАН 19 суудал, АН 15 суудал, бие даагч 1
  10. Орхон аймаг 41 мандаттай - МАН 21 суудал, АН 20 суудал
  11. Өвөрхангай аймаг 41 мандаттай - МАН 29 суудал, АН 12 суудал
  12. Сэлэнгэ аймаг 41 мандаттай - МАН 21 суудал, АН 19 суудал, ХҮН 1 суудал
  13. Увс аймаг 35 мандаттай - МАН 18 суудал, АН 15 суудал, бие даагч 2
  14. Хөвсгөл 41 мандаттай - МАН 26 суудал, АН 15 суудал