ВИДЕО: Дархан, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа тул автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсээд байна

ВИДЕО: Дархан, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа тул автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсээд байна

Өнөөдөр /2024.10.13/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, маргааш буюу энэ сарын 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулсан. 

Тэгвэл орон нутгаар цаг агаарын нөхцөл байдал муудаж, цас орж авто замын зорчих хэсэгт гулгаа үүсээд байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн Х хуудастаа, "Дарханы зам эвгүй байна шүү. Өвлийн дугуйгаа хийж, зөөлөн яваарай" хэмээж видео бичлэг бүхий мэдээллийг нийтэлсэн байна. Тус дүрс бичлэгт, "авто замын зорчих хэсэг нэлээдгүй гулгаа үүссэн. Автомашинууд аваарын гэрлээ асааж, урт цуваа үүсгэх явах" нь харагдах аж.

ВИДЕО: 

Мөн өөр нэг иргэн олон нийтийн сүлжээнд, "Хустайн даваа ийм байна гэнэ. Замд бүү гараарай өвлийн дугуйгаа хийцгээгээрэй болгоомж" хэмээн гэрэл зургийн хамт нийтэлсэн байна. Автозамын нөхцөл байдлын гэрэл зургийг x.com/Gerlee_smile цахим хаягаас ашиглав.