Коронавирусийн халдвар авсан нярай бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавирусийн халдвар авсан нярай бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавирусийн халдвартай долоо сартай нярай бүрэн эдгэрч, өчигдөр /2020.02.20/ эмнэлгээс гарчээ. Нярай Хятадын Шанхай хотын эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд коронавирусийн халдвар авч, эдгэсэн хамгийн залуу өвчтөн болоод байна. Уг нярай Фудан их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хоёрдугаар сарын 3-ны өдөр үзүүлэхэд халдвартай гэдэг нь тогтоогдсон бөгөөд Уханиас ирсэн хамаатны хүнээсээ халдвар авчээ.

Тус эмнэлэгт бага насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс зургаа нь бүрэн эдгэрсэн бол дөрвийнх нь биеийн байдал сайжирч байгаа аж. Шинэ төрлийн коронавирусээр өндөр настай болон суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчилж байгаа ба нас барах магадлалын хувьд ч настай хүмүүс илүү өртөмтгий байгаа юм.

Одоогийн байдлаар 2,000 гаруй хүн уг вирусийн халдвараар нас барсан ч бага насны хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.