Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай хийж, ялалт байгуулсан билээ.
Тэгвэл Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монгол Улсдаа хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэхүү тулаанаа дэлхийн чансааны эхний 10-тай хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь аваргын бүсний тулаан ч байж магадгүй юм байна.