Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Иргэд энэ сарын 30-ны дотор буцаалтаа авна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.
Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.