Харвалтаар өвчилж буй иргэдийн нас залуужиж байгааг анхаарууллаа

Харвалтаар өвчилж буй иргэдийн нас залуужиж байгааг анхаарууллаа

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр /2024.10.29/ тохиож байна.

"Монголын харвалт судлалын нийгэмлэг"-ийнхэн энэ жил уг өдрийг “Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё” уриан дор тэмдэглэхээр болжээ. Тархины харвалтын талаар Улсын II төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа “Харвалт бол ямар ч насны хүнд тохиолдох магадлал бий. Харвалтын 80-90 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тархины харвалтын эхний шалтгаан бол хяналтгүй даралт ихсэх. Гэвч иргэдийн дийлэнх нь артерийн даралт ихэсдэг гэдгээ мэддэггүй. Мэдсэн ч эмчилгээ хийлгэдэггүй. Эмчилгээг дутуу хийлгэх зэргээс болоод хүндрэх нөхцөл үүсэж байна. Сүүлийн хэдэн жилд харвалтаар өвчилж буй иргэдийн нас залуужих хандлага ажиглагдаж байна. Тархины харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж, амгалан тайван, өөдрөг бодолтой байх хэрэгтэй” гэдгийг тодотгож байна. Мөн тархины харвалт үүсэж буйг урьдчилан мэдэх боломж байдаг аж.

Тухайлбал,

  • Хараа бүрэлзэх, давхар харах, хараанд огцом өөрчлөлт орох.
  • Хэл ярианд өөрчлөлт гарч, яриа ойлгомжгүй болох,
  • Алхаа гишгээ өөрчлөгдөх, гуйвж дайваад тэнцвэр алдах
  • Гар хөлийн мэдээ алдах, саажих зэргээр шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ үед яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. 

Б.Наранчимэг 




Өнөөдөр хулгана өдөр

17 минутын өмнө