ФОТО: “Монгол хаан” жүжиг Сингапурт амжилттай тоглолоо

ФОТО: “Монгол хаан” жүжиг Сингапурт амжилттай тоглолоо

АЗИЙН ХАМГИЙН НҮСЭР ТОМ, СҮР ХҮЧТЭЙ ШОУ

Kiss 92 FM Жилд 45 сая орчим хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Азийн бар Сингапур Улсын дэлхийн алдарт Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа “Монгол хаан” жүжиг гурван долоон хоног амжилттай тоглож, өчигдөр хаалтын тоглолтоо англи хэл дээр хийлээ. Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компаниудын нэг Base Entertainment Asia хөрөнгө оруулалт хийж, хамтран продюсинг хийсэн. "Монгол хаан" жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болж байна.

ИЙМ ОЛОН ГАЙХАЛТАЙ ЖҮЖИГЧДИЙГ ЦУГЛУУЛНА ГЭДЭГ ХОВОР

 “Монгол хаан” жүжиг Сингапурт нийт 22 удаа тоглосон бөгөөд 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож 30 гаруй мянган үзэгчдэд толилуулжээ. “Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн Монгол жүжигчид болох МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ С.Доржсүрэн, МУГЖ У.Уранчимэг, О.Дөлгөөн, Самданпүрэв нар бүгд англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтайгаар хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулж чадлаа. Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг Нетфликсийн цувралуудаараа алдаршсан Холливүүдийн жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг Монгол жүжигчин Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын жүжигчид Монгол хүмүүс болон хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо түүхэн онцлогтой юм.

СЭТГЭЛ ЦЭНЭГЛЭМ CNA

“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтуудын Санамж бичгүүдийг үзгэллээ.  Тун удахгүй дараагийн олон улсын аялан тоглолтуудын тов албан ёсоор зарлагдана.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө