Монгол иргэн элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэсэн дүгнэлтийг БНСУ-аас ирүүлжээ

Монгол иргэн элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэсэн дүгнэлтийг БНСУ-аас ирүүлжээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "БНСУ-д халдвартай хэмээн бүртгэгдсэн Монгол Улсын иргэн нас барсан. Нас барсан шалтгаан нь коронавирус биш элэгний архаг үрэвсэл гэсэн дүгнэлт гарсныг БНСУ-ын талаас манайд мэдээллээ" гэсэн юм.

Мөн тэрбээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжин ажиллаж байна гэдгээ онцоллоо.

Уулзалтын хаалттайгаар үргэлжилж байна.