Н.Төгсцогт: Тэндэхийн школыг бүрэн суралцаад Монголдоо авч ирэх нь миний зорилго

Н.Төгсцогт: Тэндэхийн школыг бүрэн суралцаад Монголдоо авч ирэх нь миний зорилго

Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр хэлэхдээ, "Дараагийн тулаан наймдугаар сард тулаан болох юм. Аваргын төлөө тоглох энэ саналыг хүлээж авахгүй бол Гарри Рассель хүлээж авахгүй бол бүсийг нь хурааж авна. Би түүнтэй бүсний төлөө тулалдах болно. Өрсөлдөгчөө судалсан, ялна гэдэгтээ итгэлтэй байна. Гарри Рассель сүүлийн дөрвөн жилд маш цөөхөн тулалдсан юм байна лээ.

Саяхан VENUM хэмээх спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн. Тус брэндээс миний тулаанд зориулж, бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж өгч байгаа. Сүүлийн дөрвөн жил олон нийтээс, хэвлэл мэдээллээс хол байсан. Учир нь өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна" гэлээ. 

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Та өнөөдрийн хэвлэлийн хурлыг ямар зорилгоор хийж байгаа вэ?

-Маш олон хэвлэлийн байгууллагууд ярилцлага өгөхийг хүссэн учраас нэгдсэн байдлаар мэдээлэл өгье гэсэн.

-Миний гэрээ дараа жил дуусч байгаа. Энэ гэрээг цаашид 3-5 жил сунгах төлөвлөгөөтэй байгаа учраас бүх зүйлээ аваад эх орондоо ирнэ.

Америкийн мэргэжлийн боксын школ дэлхийд алдартай. Түүнийг суралцаад 60-70 хувьтай явж байгаа, бүгдийг нь мэдээгүй л байна. Энэ бүхнийг сурч ирэх нь миний зорилго.

-Мэргэжлийн дэвжээнд хүчээ сорих хүч бий юу?

-Би 17 настай байхдаа ч хэлдэг байсан. Мэргэжлийн бокст аварга болно гэж ярьдаг байсан. 5 настай байхаасаа би үүнийг мөрөөдөж ирсэн. Инчеоны тоглолтын үеэр ялагдал хүлээхэд хүмүүс элдвээр хэлж байсан ч түүнийг би юманд

Лондонгийн олимпийн дараа бие минь энд байгаа ч сэтгэл минь тэнд байгаад байсан тул тийш явахаар сэтгэл шулуудсан.

-Хувь тамирчны шар хор байсан. Кубын тамирчинд ялагдаж мөнгөн медаль авсан. Цахим орчныг харахад надаас бусад нь бүгд маш амжилттай явж, АНУ-д бэлтгэлээ хийж байгаа нь харагдсан тул явъя гэж шийдсэн.

Боломж нь олдвол залуу тамирчиддаа бүгдэд нь туслахыг хичээдэг.

-Танд хэвлэлийн төлөөлөгч байдаг уу?

-Цаашид хэвлэлийн төлөөлөгчтэй болох боломжтой.

-Лас Вегаст тоглоход маш их Монголчууд ирж үзсэн, ер нь ч бас маш их Монголчууд манай тоглолтыг үздэг. Тэд “танай Монголчууд галзуу юмаа” гэж хэлдэг.

-Уг нь мэргэжлийн спортоо тоохгүй байх нь буруу бөгөөд хүмүүсийн хандлага маш чухал. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гол асуудал.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД