Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ

Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан байдаг. Энэ дагуу сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу батлагдсан аргачлалын дагуу тооцооллыг хийсэн байна.

Ингэхдээ  холбогдох Төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Мөн зардлыг бодитой гаргах зорилгоор зардал тооцох хэвлэл, сонин, сэтгүүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон байна.

2020 оны ээлжит сонгуульд нам, эвслийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоосон бол  нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг доорх байдлаар тогтоожээ.