"Хурд" хамтлаг энэ сарын 8-нд онлайн тоглолтоо хийнэ

"Хурд" хамтлаг энэ сарын 8-нд онлайн тоглолтоо хийнэ

"Хурд" хамтлаг энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийн, онлайнаар сонсогчиддоо хүргэхээр болжээ.

Тус хамтлагийнхан Шадар сайдтай уулзахдаа энэ тухайгаа дуулгаж коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулна гэдгээ хэлжээ.

Мөн тэд хамтлагийнхаа зүгээс Улсын онцгой комисст уран бүтээлийнхээ дээж болох арван сая төгрөгийг хандивласан байна. Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивлах мөнгийг Улсын онцгой комисст өгөх юм байна.

 




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө