Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 8.1 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар өсчээ.
Үүнд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь
- Орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувь
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Түүнчлэн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сарынхаас 1.7 хувиар нэмэгдэхэд, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувийн нэмэгдэл нөлөөлсөн байна.
Мөн, хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 11 дүгээр сард Увс, Булган аймагт хамгийн бага буюу 5.3 хувиар, Ховд аймагт хамгийн их буюу 15.2 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.