Сонгуулийн санал тоолох 250 төхөөрөмж авахаар төлөвлөжээ

Сонгуулийн санал тоолох 250 төхөөрөмж авахаар төлөвлөжээ

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Үүнтэй холбогдуулан санал тоолох 250 төхөөрөмж авахаар төлөвлөсөн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Монгол Улс 2012 онд АНУ-ын “Dominion voting systems” компаниас санал тоолох төхөөрөмжийг авч сонгуулиуддаа ашигласан байдаг. Энэ удаад ч мөн тус компанийн төхөөрөмжийг авахаар төлөвлөжээ. Нэг төхөөрөмжийн үнэ нь 2100 ам.доллар юм байна. Сүүлийн найман жилд санал өгөх иргэдийн тоо нэмэгдсэн тул дээрх хэмжээний санал тоолох төхөөрөмжийн шаардлага байгаа гэдгийг ч нэмж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл,  Монгол Улс 3.3 сая гаруй хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй байна. Үүнээс сонгуулийн насны 2 сая 114 мянга 939 иргэн байгаа юм. Үүний 1.1 сая нь орон нутагт, 977 мянга нь нийслэлд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн байдаг.

Дашрамд дурдахад, УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан билээ.