Консулын үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

Консулын үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс визний мэдүүлэг, бүртгэл зэрэг зарим үйлчилгээг цахимаар болон шуудангаар үзүүлэх болсноо мэдэгдлээ. Шуудангаар үзүүлэх үйлчилгээнд:

  • Итгэмжлэл:
  • Гадаад паспорт захиалах,
  • Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
  • Хүүхдийн виз мэдүүлэх:
  • Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/,
  • Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах,
  • Төрөл садангийн лавлагаа авах,
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
  • Иргэний бүртгэл:
  • Төрсний бүртгэл,
  • Гадаад паспорт захиалах, олгох,
  • Буцах түр үнэмлэх захиалга,
  • УБЕГ-ын лавлагаа орж байна. 

Анхаарах зүйлд: 

  • ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” гэсэн цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх,
  • Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах,
  • Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй гэсэн байна. 

Хаяг: БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвон муж/강원/, Умард, Өмнөд Чүнчон муж,/충청/ Умард Чонра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чонра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996.