Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд дахин хориг тавьсан гэдэг нь худал гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд дахин хориг тавьсан гэдэг нь худал гэв

2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан бөгөөд 2025 оны төсвийн төслийг хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барьж хэлэлцүүлсэн бөгөөд өчигдөр /2024.12.12/ УИХ-аас баталсан. 

Тэгвэл өчигдрийн баталсан төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин хориг тавьсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад " Ерөнхийлөгч 2025 оны төсвийн төсөлд хориг тавьсан нь худал. УИХ түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталлаа" гэсэн юм.