Ашигт малтмал газрын дарга Л.Баярмандалыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ашигт малтмал газрын дарга Л.Баярмандалыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын дарга Л.Баярмандалыг өнгөрөгч долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хурлаар буюу 2024.12.11-ний өдөр АМГТГ-ын дарга Л.Баярмандалыг чөлөөлсөн бололтой. Одоогоор тус албыг түр орлон гүйцэтгэгч хашиж байгаа аж. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газрын  2022 оны  нэгдүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Л.Баярмандалыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилж байсан юм.