Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж үг байдаг шүү

Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж үг байдаг шүү

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийснийхээ дараа II эмнэлэгт тусгаарлагдаад байгаа юм. Харин түүний төрсөн өдөр өчигдөр тохиож, олон мянган иргэд түүнд “төрсөн өдрийн мэнд” хүргэсэн. Учир нь тэрээр 1963 оны гуравдугаар сарын 03 ны өдөр Улаанбаатар хотод н.Халтмаа гуайн ууган хүү болж мэндэлсэн юм. Өдгөө тэрээр 56 настай. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өөрийн facebook, twitter хуудаснаа “Насан баярын мэнд хүргэсэн найз нартаа талархаж байна. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж байдаг шүү” гэжээ.