ШУУД ДАМЖУУЛАЛТ: Монголын эрэгтэй баг ДАШТ-д хоёр цагийн дараа тоглоно

ШУУД ДАМЖУУЛАЛТ: Монголын эрэгтэй баг ДАШТ-д хоёр цагийн дараа тоглоно

Сүхбаатарын талбайд “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ болж байна. Уг тэмцээнд таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-д тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Монголын эрэгтэй баг хоёр удаагийн хожилтой, харин эмэгтэй баг нэг удаагийн хожилтой байгаа юм. Харин эрэгтэй баг өнөөдөр 18:30, 20:30 цагуудаас хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн.