“Токио-2020” олимпын наадам хойшилж болзошгүй байна

“Токио-2020” олимпын наадам хойшилж болзошгүй байна

“Токио-2020” Олимпын наадмыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм. Тэгвэл олимпын наадмыг шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас энэ оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото өчигдөр мэдэгдсэн байна.

“Токиогийн засаг захиргаа болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/ хооронд байгуулсан гэрээнд Олимпын наадмыг 2020 онд багтаан зохион байгуулах талаар тусгасан тул хойшлуулах боломж бий” гэж тэрээр хэлсэн байна.

Олимпыг зохион байгуулах гэрээний дагуу ОУОХ наадмыг цуцлах эрхтэй байдаг байна. “Токиогийн Олимп амжилттай болно гэдэгт манай байгууллага итгэлтэй хэвээр байна. Тамирчид итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мөн мэдэгдсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө