Өнөөдөр буюу /2025.01.02/-ны өдөр 09:30 цагийн байдлаар агаарын чанар ямар байгааг agaar.mn-ээс хүргэж байна. Толгойт, Шархад, Монгол газар орчимд агаар “бохирдолтой”, “их бохирдолтой”, “маш их бохирдолтой” гарчээ.
Тодруулбал, Толгойтод орчимд агаарын чанарын индекс 247-299 буюу “бохирдолтой”, МҮОНРТ орчимд 151-251 буюу “бохирдолтой”, Монгол газар орчимд 159-347 буюу “их бохирдолтой”, Шархад орчимд SO2-468 буюу “маш их бохирдолтой” байна.
Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Одоогоор 500 хүрч буй агаарын чанарын индекс 12, 1 сар гэхэд Улаанбаатрт 2000-2800 хүрч бохирддог билээ.