Төв аймгийн хэмжээнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ

Төв аймгийн хэмжээнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас энэ оны 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ. 

Тодруулбал, Төв аймгийн 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мэдээлэл байгаа юм.