Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Энэ сарын 9-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, энэ сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 9, 10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11,12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Энэ сарын 11-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагаас нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.