"Менингококк халдварын 2000 тун вакцин ирэх 7 хоногт ирэх бөгөөд хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ" гэв

"Менингококк халдварын 2000 тун вакцин ирэх 7 хоногт ирэх бөгөөд хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ" гэв

Өнөөдөр /2025.02.03/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллах үеэрээ: “Менингококкт халдвар нь вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффисдоо хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно” хэмээн онцлон дурдав.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэлээ.