Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлын хүрээнд худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна /LIVE/

Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлын хүрээнд худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна /LIVE/

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.02.10/ мэдээлэл хийлээ. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, "И-Монгол академи төрийн үйлчилгээнд зориулсан хиймэл оюун ухааны агентыг бий болгож байгаа. Энэ агентыг нэвтрүүлснээр дараа нь ямар үйлчилгээ авах ёстой талаар хиймэл оюун өөрөө нэрлээд явна. И-Монгол академи байгулагдсанаас хойш 65 сая үйлчилгээг давхардсан тоогоор авсан байдаг. Одогооор хоёр сая хүн энэхүү аппликейшныг ашиглаж төрийн үйлчилгээг авч байна. Тухайн иргэний нас, нэр, хувийн мэдээллийг нууцлаад, иргэд өглөө аль замаар хамгийн их зорчиж, ямар үйлчилгээг их авч байгаа талаарх мэдээллийг нээлттэй болгож чадвал цоо шинэ өгөдлийн эдийн засаг бий болно. Ингэснээр хиймэл оюуны сургалт явуулах боломж бүрдэнэ. 

Манай улсад маргаантай байдаг хэд хэдэн асуудал бий. Тухайлбал газрын гэрчилгээтэй холбоотой, байрны үл хөдлөхийн гэрчилгээтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг. Үүнийг шийдвэрлэх хамгийн гол арга нь технологои. Бид энэ маргаантай асуудлыг блокчейн технологиор дамжуулж бүрэн шийднэ. Манай улс цахим хөгжлийн засаглалын индексээр 28 байр урагшилж, 46 дугаар байранд орсон.

Түүнчлэн кибер аюулгүй байдлын хүрээнд бид худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах гэж байна. Саяхан Давост болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2030 он хүрэлх дэлхийн хамгийн том эрсдэл бол худал мэдээлэл гэж зарласан. Иймд мэдээллүүд шинжлэх ухааны хувьд үнэн үү, эсвэл худал уу гэдгийг батлах албан ёсны төвийг манай яам байгуулах гэж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө