Өвөр Монголд коронавирусийн халдвар авсан таван хүний нэг нь бүрэн эмчлэгджээ

Өвөр Монголд коронавирусийн халдвар авсан таван хүний нэг нь бүрэн эмчлэгджээ

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд өчигдрийн байдлаар/2020.03.09/ коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн байсан. Үүнээс нэг иргэн бүрэн эдгэж эмнэлгээс гарчээ.

Одоогоор Өвөр Монголын Баоту хотод хоёр иргэн, Хөх хотын Юкуан дүүрэгт нэг, Улаанцавд нэг хүн тус тус эмчилгээ хийлгэж байна.

Эдгээр иргэдийн биеийн байдал нь сайн байгаа бөгөөд удахгүй бүх өвчтөн эмнэлгээс гарахад ойрхон байна гэж Өвөр Монголын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгджээ.