"MCS" групптэй холбоотой зарим нэг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, "Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. Хуульд заасны дагуу гүйцэтгэх байгууллагууд тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь монгол хүний эрх чөлөөг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө байдаг. Гэтэл хувийн хэвшил хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан, өөрөөр хэлбэл хувийн аж ахуйн нэгж дэргэдээ бараг тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Үүнээс сэжиглэгдэн тодорхой этгээдүүд саатуулагдан шалгагдаж байгаа. Монгол Улсад мөнгөтэй байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. н.Төрмандах гэж хүн саатуулагдаж байна гэсэн мэдээлэл бий" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: