Тог цахилгааны үнэтэй холбоотой Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн онд гаргасан шийдвэрээр 30 орчим хувиар цахилгааны үнэ нэмэгдсэн. Гэхдээ энэ нь дундаж үнэ. Уул урхайн аж ахуй эрхэлдэг нэгжүүдийн төлбөр 16 хувиар, аж аухйн нэгжүүдийг цахилгааны төлбөрийг 30 орчим хувиар нэмсэн бол ирэгдийн цахилгааны төлбөрийг гурван шатлалтайгаар нэмсэн бөгөөд 30-85 орчим хувиар нэмэгдсэн.
Энэ асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Засгийн газраас тодорхой шийдвэр гаргахаар өнөөдөр танилцуулсан. Улмаар дараа долоо хоногийн Засгийн гарын хуралдаанаар хэлэлцэж хэд хэдэн үндсэн өөрчлөлт хийнэ.
- Уул уурхайн тарифыг 16 хувь нэмсэн хэвээр үлдээнэ
- Аж аухнй нэгжүүдийн тарифыг 30 нэмсэн шийдвэрийг хэвээр үлдээнэ
- Ахуйн хэрэглэгч нарын шөнийн тарифыг урамшуулал болгож хөнгөлдөг байсан. Хуучнаар 220 вольтын сүлжээгээр холбогддог хэрэглэгч 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 700 квт хэрэглээд түүнээс дээш хэрэглэснийг 50 хувь хөнгөлдөг байсан бол энэ хязгаарлалтыг бид 1500 квт болгож нэмэгдүүлсэн. Мөн шөнийн хэрэглээний хөнгөлөлт өглөөний 06:00 цагт дуусдаг байсан бол 09:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байна.
- 380 вольтын сүлжээгээр холбогддог айлууд өмнө нь 1500 квт-ын шөнийн тарифыг хөнгөлдөг байсан бол одоо шөнийн хэрэглээг 3000 квт болгож нэмэгдүүлэхээр боллоо.
Энэ өөрчлөлт орсны дараа иргэдийн шөнийн тариф өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад хамгийн дээд тал нь 30 орчим хувиар л нэмэгдэнэ гэсэн үг. 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж, ирэх хоёр сар болон 11, 12 дугаар саруудад энэ хөнгөлөлт үйлчилнэ. Хөнгөлтөлтөд нийт 43 орчим тэрбум төгрөг шаардалагтай байгаа бөгөөд энэ мөнгөн дүн Эрчим хүчний сайдын багц дээр татаас хэлбэрээр 2025 оны төсөвт суусан" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: