ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол коронавирусийн халдвар гараагүй цөөн хэдэн орны нэг байсан

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол коронавирусийн халдвар гараагүй цөөн хэдэн орны нэг байсан

Өнөөдөр Монгол улсад ажилладаг Франц улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Халдварын голомт болсон БНХАУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд коронавирус гараагүй цөөн орны тоонд багтаж байсан.

Манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл дэлхийн олон мэдээллийн сайтад гарч, гадаадын иргэдийн цахим орчны анхааралд ороод байна. Тэд бидний талаар хэрхэн өгүүлж байгаа талаар бид мэдээлэл бэлтгэлээ

-REUTERS АГЕНТЛАГ: МОНГОЛ УЛСАД АНХНЫ КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ-

Монгол улсад ажилладаг Францын иргэн халдвар авсан нь тогтоогдож, тус улсад өнөөдөр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Монголын Засгийн газрын мэдээлж буйгаар Францын иргэн нь Францаас Монгол руу, Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр зорчжээ. Түүнтэй хамт явсан 42 иргэн болон, мөн харилцсан нийт 120 хүнийг тусгаарласан байна.

-CHANNEL NEWS ASIA: МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, ХИЛЭЭ ХААЛАА-

Өнөөдөр Монгол улсад ажилладаг Францын эрчим хүчний компанийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо. Монгол улс гурван сая хүн амтай далайд гарцгүй орон бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс болон БНСУ-тай хилээ хаасан байсан юм.

Харин өнөөдөр өглөө Засгийн газрын яаралтай хуралдаанаар улс доторх зорчих хөдөлгөөнийг хаалаа. Монгол коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээ авч чадсан цөөн хэдэн орны нэг байсан ч өнөөдөр Францын иргэнээс ийнхүү шинэ тохиолдол бүртгэгдлээ.

-USNEWS: МОНГОЛД ФРАНЦ АЖИЛТНААС АНХНЫ КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ-

Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад ажилладаг Франц улсын 56 настай иргэн өнөөдөр халдвараар өвчилсөн болохыг тогтоожээ. Монголын Засгийн газрын мэдээлж буйгаар Францын иргэн Москва-Улаанбаатарын чиглэлд зорчсон бөгөөд Улаанбаатар хот, Дорноговь аймгуудад очжээ.

 -ALJAZEERA: КОРОНАВИРУСИЙН ГАНЦ Ч ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ БАЙСАН МОНГОЛД АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ-

БНХАУ, ОХУ-ын дунд оршдог Монгол улс коронавирусийн халдвар гараагүй цөөн хэдэн орны нэг байсан. Гэвч тус улсад өнөөдөр халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Франц улсын 56 настай иргэн энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор зорчиж Улаанбаатар хотод очин, цааш нь Дорноговь хэмээх газар руу очсон байна. Түүний явсан газруудыг бүртгэхэд 40 гаруй хүнтэй уулзсан нь тогтоогджээ. Тэдгээр иргэнийг Монголын Халдвар судлалын эмнэлэгт тусгаарласан байна.