Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн гуравдугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ музейн байнгын үзүүлээгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.