ФОТО: 3х3 ДАШТ-ээс Монголын баг хасагдлаа

ФОТО: 3х3 ДАШТ-ээс Монголын баг хасагдлаа

Улаанбаатар хотноо болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно. Манай улсын баг тамирчдын хувьд шилдэг найман багт багтлаа.

Хөвгүүдийн хувьд өнөөдөр 13 цагт Туркийн багтай таарч тоглосон бөгөөд 18:21 харьцаатайгаар хожигдлоо.

Тоглолтын хувьд Туркийн багтай энэ тэнцүү ээлж дараалан оноо авч тоглосон ширүүн тоглолт болсон. Гэвч Туркийн баг тоглолтын тооны харьцаа нэг онооны зөрүүтэй байхад холоос шидэж хоёр оноо авснаар түрүүлж 21 оноонд хүрч тоглолтын хожлыг авлаа.

Ингэснээр манай хөвгүүд “FIFA 3×3 U18 World Cup 2019” тэмцээний шилдэг найман багт шалгарсан амжилтаар уг тэмцээнийг дуусгалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ