УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороод хуралдана

Өнөөдөр /2025.03.18/ УИХ дахь байнгын хороод хуралдана.

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 2021-2025 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэнэ.