Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй. Надаас бусад дарга нарын хамаатнууд ял шийтгэл аваагүй

Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй. Надаас бусад дарга нарын хамаатнууд ял шийтгэл аваагүй

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотой өнөөдөр /2025.03.25/ байр сууриа илэрхийлсэн юм. 

ВИДЕО:

Тэрбээр, "Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй танилцаж, гардаж авсан. Тэглээ гээд надад холбогдуулаад байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Үндсэн хуулин дээр "УИХ-ын гишүүн гэж хэн бэ. Хүний сонгох, сонгогдох эрхийн талаар" дурдсан байдаг. "Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс татгалзуулна" гэж заасан байдаг. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлана. Түүнээс биш Дээд шүүх, дуртай нэг хуульч, сэтгүүлч ямар нэг өнцөг гаргаж, хуулийг өөрсөддөө ашигтайгаар тайлбарлах эрх байхгүй" гэв.