Куб улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Куб улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Кубын Эрүүл мэндийн яамнаас тус улсад COVID-19 буюу коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай гуравдугаар сарын 12-ны өдөр мэдэгдэв.

Тодруулбал, энэ сарын 09-ний өдөр тус улсад орж ирсэн Итали улсын дөрвөн жуулчны нэгэнд нь гуравдугаар сарын 10-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрсэн тул уг дөрвөн жуулчныг холбогдох шинжилгээнд хамруулж, үлдсэн гурав нь коронавирусийн халдвар авсаныг тогтоон тусгаарласан бөгөөд эдгээр хүмүүстэй ойрын хавьталд орсон иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Коронавирусийн анхны тохиолдол батлагдсан тул тус улсын Засгийн газраас холбогдох албадыг бэлэн байдлын горимд шилжүүлж, иргэд олон нийтийг сэрэмжлүүлэх, шаардлагатай зөвлөмжөөр хангах, урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шийдвэрийг гаргав.

Тухайлбал, Куб улсын төрийн өндөр албан тушаалтантай уулзах хүмүүстэй урьдчилан уулзаж, 14 хоногийн дотор гадаадад аялсан, өвчний шинж тэмдэг, эрүүл мэндийн хувьд өөрчлөлт орж байгаа эсэхийг тодруулж байна.