Хятадын хакерууд Монголын төрийн байгууллагуудад халдсаныг судлаачид илрүүлжээ

Хятадын хакерууд Монголын төрийн байгууллагуудад халдсаныг судлаачид илрүүлжээ

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа шинэ коронавирусийн дуулианыг ашиглан бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого нэмэгдэж байгааг кибер аюулгүй байдлын "Check Point Software Technologies" компанийн судлаачид анхааруулжээ.

Тухайлбал “Coronavirus” нэрийг оролцуулсан домэйн хаягнуудын 50 орчим хувь нь халдлагад ашиглагдаж байгааг тогтоосон байна. Тус компанийн судлаачид Хятадад байрладаг хакерын бүлэг саяхан Монгол Улсын төрийн байгууллагуудын компьютерт чиглэсэн халдлага зохион байгуулсныг өчигдөр /2020.03.12/ мэдээлжээ.

Ингэхдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийг барьж, коронавирусийн анхааруулга байдлаар RTF (Rich Text Format) форматтай хоёр ширхэг файлыг төрийн байгууллагуудын имэйл хаягт илгээсэн байна. Имэйлд хавсаргасан файлыг нээх үед тусгай код ажиллаж дэлгэцний скриншот, файлуудын жагсаалтыг авахаас гадна файлуудыг татаж авах боломжтой болдог аж.

Тус компанийн мэргэжилтэн “Хятадын хакеруудын бусад улсын төрийн байгууллагуудын эсрэг олон жилийн турш явуулсаар ирсэн халдлагуудын сүүлийн тохиолдлыг бид илрүүллээ. Энэ удаагийн халдлага нь "Covid-19" тахлын дуулианыг ашиглан хохирогчдын анхаарлыг татах арга хэрэглэжээ" гэсэн байна.

Өөр нэг мэргэжилтний баталж байгаагаар коронавирусийн дуулианыг ашигласан кибэр халдлагууд Хятад, Орос, Умард Солонгосын зүгээс гарах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэсэн юм. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Checkpoint




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө